SCI, SCIE гэдэг нь Science Citation Index ба Science Citation Index Expanded гэдэг үгсийн товчлол юм.
Гол утга нь Байгалийн ухаан болон техник технологийн чиглэлийн судалгааны ажлын индексийг илэрхийлнэ. Энэ нь тухайн эрдмийн ажил хэвлэгдсэнээсээ хойш бусад хүмүүсийн эрдмийн ажилд хэчнээн удаа иш татагдсан болохыг харуулдаг.
АНУ-ын Institute for Scientific Information хэмээх байгууллагаас сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн индексийг хариуцан явуулдаг. Нийгмийн ухааны салбарын хувьд SSCI (SOCIAL SCIENCE CITATION INDEX), Хүмүүнлэгийн салбарт A&HCI (ARTS & HUMANITIES CITATION INDEX) гэж тус тус бий.
Тэгэхээр SCI paper эсвэл SCI level paper гэвэл дээрх ISI-д бүртгэлтэй өндөр зэрэглэлийн сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэллийг хэлнэ.
Өнөөдрийн байдлаар SCI түвшний 3731, SCIE түвшний 6610 сэтгүүл ISI-д бүртгэгдсэн байна.
SCI түвшний 3731 сэтгүүл байгаа хэдий ч энэ дунд Computer Science, Information System чиглэлийн 24 сэтгүүл л бий. Тэр дундаа Computer Network, тэгээд Security чиглэлээр хийсэн бүтээлээ хэвлүүлье гэвэл тэрнийг хэвлэчихээр тэр чиглэлийн сэтгүүлүүд гэж хуруу дарам цөөхөн. Ядахад энэ сэтгүүлүүд нь жилд 2-6 удаа гарах ба нэг хэвлэлтэндээ цөөн хэдхэн(3-8 гэх мэт) өгүүллийг л нийтэлдэг. Тэр хэдхэний тоонд орох эрдмийн ажил ч үнэхээр мундаг, шинжлэх ухаанд лут хувь нэмэр оруулсан эд байхаас өөр аргагүй. Тэгэхээр PhD горилогч этгээд SCI түвшний сэтгүүлд хэвлэгдсэн дор хаяж нэг өгүүлэлтэй байж төгсөнөө гэвэл тэр Америкийн TOP 10 сургууль Stanford, MIT http://tegshbayar.blogspot.com/2007/02/100.html зэргээс л хааяа нэг Computer Science - аар доктор төгсөх байх...
Гэхдээ SCIE гэж авралын гарц байнаа. Springer-ийн Lecture Notes... цувралууд SCIE зэрэглэлтэй байдаг. Жишээ нь: Lecture Notes in Computer Science (LNCS), Lecture Notes in BioInformatics (LNBI) гэх мэт цуврал сэтгүүлүүд их байдаг. (2007.1.1-нээс эхлээд Lecture Notes in Computer Science (LNCS), Lecture Notes in Artificial Intelligence(LNAI), Lecture Notes in BioInformatics(LNBI) энэ гурван цуврал сэтгүүлүүд SCIE ангилалаас буусан байна. Шалтгаан нь мэдээж чанар тааруухан олон тооны paper хэвлэгдсэнээс болсон. Харин Lecture Notes in Control and Information Sciences(LNCIS), Lecture Notes in Mathematics (LNM) SCIE ангилалдаа хэвээр байна лээ.)
SCI сэтгүүлийн шүүлтүүрийг давахгүй ч гэсэн SCIE сэтгүүлд бүтээлээ хэвлүүлээд байвал бас л олон улсын хэмжээнд түмэн амьтны бүтээл дундаас шилж сонгож хэвлэж байгаа юм болохоор судалсан, хийсэн ажил маань хүлээн зөвшөөрөгддөг. (TOP10-д багтахгүй сургуулаас ч гэсэн доктор, магистр төгсөх хэрэгтэй биз дээ ^^;)
SCI, SCIE сэтгүүлүүд дотроо ч гэсэн чансааг нь ялгахын тулд Impact Factor ба Acceptance rate гэсэн хоёр зүйлийг хэрэглэж ирсэн.
Impact Factor нь тухайн сэтгүүл хэвлэгдсэнээс хойш тодорхой хугацааны турш хэвлэгдсэн бүтээлүүд хэчнээн удаа бусдын бүтээл дээр ишлэл болсон тоотой шууд, нэг дор хэвлэгдсэн бүтээлийн тоотой урвуу хамааралтай. Ингэхээр сэтгүүлүүд IF - ээ өсгөхийн тулд нэг удаагийн хэвлэлтэндээ аль болох үнэн чанарлаг цөөхөн бүтээлийг хэвлэнэ.
Acceptance rate нь ихэвчлэн Proceeding -д хэрэглэгдэх бөгөөд хэчнээн бүтээл хүлээн авч хэдэн хувь нь хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулна.
Ер нь хамгийн ихдээ 40% дотор байдаг. Ихэвчлэн 10-20% хооронд байна. Ө.х: 100 бүтээл ирэхээс 10-20 бүтээл хэвлэгдэнэ гэсэн үг юм. Хэрэв acceptance rate 40%-с дээш гарвал ер нь тэгээд тэр хурал, сэтгүүл дампуурна гэсэн үг ^^;.